問題一覧
1
Дараах хариултуудаас жижиг мөнгөн санг нөхөн дүүргэх үед журналын бичилтийн Дебет талд бүртгэгдэх дансыг сонгоно уу.
Холбогдох зардал
2
Хоёр баганат банкны тохируулгын тайланд хүрэлцээгүй сантай чекийг хэрхэн тохируулах вэ?
Бүртгэлийн үлдэгдлээс хасч тооцно.
3
Компани авлагыг цэвэр дүнгийн аргаар бүртгэдэг тохиолдолд хэрэгжээгүй борлуулалтын хөнгөлөлтийг тайлагнахдаа:
Орлогын тайлангийн бусад орлогын хэсэгт тайлагнана.
4
Найдваргүй авлагын зардлыг бүртгэх дараах аргуудаас орлого, зардлыг уялдуулах зарчмыг хангадаггүй аргыг сонгон уу.
Найдваргүй авлагын данснаас шууд хасах арга
5
Байнгын системийг ашиглапаг тохиолдолд дараах данснуудаас ашиглагдахгүй дансыг сонгоно уу.
Худалдан авалт
6
Бараа материалыг зарлагадах аргыг хэрэглэж байгаа үед бараа материалын эцсийн үлдэгдэл ба борлуулсан бүтээгдэхүүний өртгийг нь байнгын болон цаг үеийн системээс үл хамааран ижил байна.
САЭЗ
7
Идэвхтэй зах зээлд арилжаалагддаг хувьцаа гаргах замаар худалдан авсан үндсэн хөрөнгийн анхны өртөг нь:
Үнэт цаасны зах зээлийн үнэ байна.
8
Өртгийн загварыг ашиглаж байгаа тохиолдолд үндсэн хөрөнгийн үнэ цэнэ буурсан гэж үзвэл санхүүгийн байдлын тайланд тус хөрөнгийг тайлагнана.
Дансны үнэ болон нөхөгдөх дүнгийн аль багаар
9
Дараах нөхцлүүдийн аль зардлыг капиталжуулахад хамаарахгүй вэ?
Тухайн хөрөнгийн үзэмж сайжирсан
10
“А” компани тоног төхөөрөмжөө борлуулахаар эзэмшиж буй эргэлтийн бус хөрөнгө гэж ангилсан ба тус хөрөнгийг тайлант хугацаа бүрийн эцэст санхүүгийн байдлын тайланд тусгахдаа :
Борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнэ болон дансны үнийн аль багаар тайлагнана.
11
Зохиогчийн эрх нь:
Урлагийн бүтээлтэй холбоотой биет бус хөрөнгө
12
Дараахаас аль нь байгалийн нөөцийн анхны өртөгт орохгүй вэ?
Ордод ашиглагдах хүнд машин механизмын өртөг
13
Компани ногдол ашиг олгохоор зарласан өдөр ямар журналын бичилт хийх вэ?
Дт Хуримтлагдсан ашиг, Кт Ногдол ашгийн өр
14
Нэгж хувьцаанд ногдох суурь ашгийн хэрхэн тооцох вэ?
Цэвэр ашиг-ДЭХ-ны ногдол ашиг/Энгийн хувьцаанд ЖДТоо
15
Хөрвөх эрхтэй бонд нь ……….хувьцаа руу хөрвөнө.
Энгийн хувьцаа
16
Ногдол ашгийг дараахаас аль эх үүсвэрээс олгохгүй вэ?
Энгийн хувьцаа
17
Суурь хөрөнгө нь бага үнэ цэнэтэй түрээс эсвэл богино хугацаат түрээсээс бусад түрээсийн хувьд түрээслэгчтэй холбоотой дараах ойлголтуудаас бурууг сонгоно уу.
Хамгийн бага төлбөрийн ӨҮЦ-ийг тооцохдоо баталгаагүй үлдэх үнэ цэнийг тооцоонд оруулна.
18
А компани Б компанид үндсэн хөрөнгөө үйл ажиллагааны түрээсээр түрээслүүлсэн. Түрээсийн төлбөр хүлээн авах үед А компаний журнал бичилт аль нь вэ?
Дт мөнгө Кт Түрээсийн орлого
19
НББОУС 41-ийн дагуу биологийн хөрөнгийн анхны бүртгэлд тусгах дүн аль нь вэ?
Борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнэ
20
Үйлдвэрлэлд ТЭМ тавьж олгосон бол аль нь зөв бэ?
Дт Дуусаагүй үйлдвэрлэл Кт ТЭМ
21
Хамт олны урамшууллын систем ашиглаж байгаа үед гүйцтгэлээрх үйлдвэрлэл нь стандарт үйлдвэрлэлээс бага бол цалинг тооцохдоо
Ажилласан цаг* нэг цагийн хөлс
22
Үйлдвэрлэлийн байгууллагын хувьд хувиргалтын зардал нь аль нь вэ?
ШХЗ+ҮНЗ
23
Тооцоолсон ҮНЗ-г хэрхэн тооцох вэ?
Гүйцэтгэлээрх суурь*ҮНЗ норм
24
Хагас хувьсах зардлыг ангилах дээд ба доод цэгийн арга ашиглаж байгаа үед аль нь буруу вэ?
Дээд ба доод цэг дээр тооцсон хувьсах зардлууд тэнцүү байна.
25
Үйлчилгээний нэгжийн зардлыг хуваарилах үе шатны аргын үед бурууг сонгоно уу.
Үйлчилгээний нэгжийн зардлыг зөвхөн үйлдвэрлэлийн нэгжүүдэд үзүүлсэн харьцаагаар хуваарилдаг.
26
Технологийн үе шатны аргаар өртөг тооцох үед 2-р цехэд хэвийн хорогдолтой байсан бол:
Хорогдол төгсгөлд илэрсэн бол эквивалент бүтээгдэхүүний тооцоонд оруулж, өртөг тооцно.
27
Хамсарсан бүтээгдэхүүнтэй холбоотой дараах ойлголтуудын аль нь зөв бэ?
Нэг өртгийн обьектоос гарч байгаа бүх бүтээгдэхүүнийг хамсарсан бүтээгдэхүүн гэнэ.
28
Дараах тохиолдлуудын аль үед нь хөдөлмөрийн үр ашгийн хэлбэлзэл “тааламжтай” байх вэ?
Гүйцэтгэлийн нэг цагийн хөлс нь стандарт хөлсөөс бага байх үед:
29
Төвлөрсөн бус зохион байгуулалтын үед “үлдэгдэл орлого” гэдэг нь:
Цэвэр ашгаас хөрөнгийн өгөөжийг хассан үзүүлэлт юм.
30
Дараах зардлуудын аль нь ялгаварт зардалд хамаарахгүй вэ?
Үйлдвэрлэлээ өргөтгөх зорилгоор үйлдвэрийн байр түрээслэх үед гарч буй түрээсийн зардал
31
Дараах зүйлсийн аль нь “мөнгөн орлого зардал”-ын төсөвт хамаарахгүй вэ?
Хөрөнгийн элэгдлийн зардал
32
Босоо шинжилгээгээр орлогын тайлангийн үзүүлэлтүүдийг хэрхэн илэрхийлэх вэ?
Үзүүлэлтүүдийг борлуулалтын орлогод харьцуулж 100%-иар үржүүлнэ.
33
Альтманы индексээр Z=1 гарсан бол:
Санхүүгийн байдал муу байгааг харуулна.
34
Аж ахуй нэгжийн өрийн харьцаа 80% гарсан бол:
Бие даан үйл ажиллагаа явуулах чадвар муу, хараат болох эрсдэл ихтэй гэж үзнэ.
35
Аж ахуй нэгжийн авлага төлөгдөх дундаж хугацаа 40хоног, бараа материалын дундаж наслалт 30 хоног төлбөр гүйцэтгэх дундаж хугацаа 20 хоног байсан бол:
Үйл ажиллагааны мөчлөгийн хугацаа 70хоног,санхүүгийн мөчлөгийн хугацаа 50хоног
36
Компанийн хөрөнгийн өгөөж 0.2 гарсан бол: /салбарын дундаж 0.15/
1₮-ийн хөрөнгөнөөс хүртэж байгаа ашиг нь 0.2₮ байгааг харуулна.
37
Дараахаас аль нь төлбөрийн чадварын үнэлгээний үзүүлэлт биш вэ?
Борлуулалтын өгөөж
38
Дараахаас аль нь нөхөрлөлийн ашиг,алдагдлыг хуваарилах арга вэ?
Капиталын дансны үлдэгдлийн харьцаагаар хуваарилах арга
39
ТТ-02 ААНОАТ-ын тайлангын маягтаар татварын тооцооллыг хийх зөв хариултыг сонгоно уу.
Нийтлэг хувь хэмжээгээрх татварын тооцоолол, тусгайлсан хувь хэмжээгээрх татварын тооцоолол, бусдад суутгуулсан татварын тооцоолол, татварын тооцоолол
40
НӨАТ суутгах үүрэг үүссэн өдөр гэж:
Хувт хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг
41
Шууд бус орлогод ХХОАТ хэрхэн ногдуулах вэ?
Нийт орлого*10%
42
Хууль ёсны нэгдэлтийн хувьд зөв хариултыг сонгоно уу.
Нэгтгэгч компани нь санхүүгийн тайлан хөтөлнө.
43
Толгой ба охин компани хоорондын ажил гүйлгээний хувьд аль нь зөв бэ?
Нэгтгэлийн үед толгой ба охин компани хоорондын ажил гүйлгээг устгана.
44
Гадаад үйл ажиллагааны хувьд дараах зүйлсийн алийг нь дундаж ханшаар хөрвүүлэх вэ?
Орлого, зардлын үзүүлэлтүүдийг
45
Аудитор бусад хэлбэрийн дүгнэлт гаргах бол уг дүгнэлтийг гаргах болсон бодит шалтгаан, боломжтой бол түүний санхүүгийн тайланд үзүүлэх нөлөөг тайландаа маш тодорхой тусгах ёстой.
Хязгаарлалтгүй буюу стандарт тайлан
46
Аудитор аудитын эрсдэлийг аудитын ажлын ямар үе шатанд үнэлэх ёстой вэ?
Төлөвлөх үе шат
47
Аудитын горимыг хэрэгжүүлэх зорилго нь
Нотолгоо цуглуулах
48
Үйлчлүүлэгчийн нөлөөнд авталгүйгээр үнэнч шударга ажиллах нь ….. зарчим.
Хараат бус байх
49
Аудитор гадаад аудит хийхдээ дараах зүйлсийн алийг нь баримтлахгүй вэ?
Дотоод аудитын мэргэжлийн практикийн ОУС
50
Анхан шатны баримтын хугацааг нягтлах нь аль батламж мэдэгдэлд хамаарах вэ?
Тасалбар болголт