問題一覧
1
Шугаман тэгшитгэлийн тусламжтайгаар хагас хувьсах зардлыг ангилах арга аль нь вэ?
Хамгийн бага квадратын арга
2
Хувьцаатай холбоотойгоор зөв хариултыг сонгоно уу.
Давуу эрхийн хувьцаа нь саналын эрхгүй бөгөөд тогтмол ногдол ашиг хүртэнэ.
3
Хамсарсан зардлыг хуваарилах нэгжийн дундаж өртгийн арга ашиглаж байгаа үед нэгжийн дундаж өртгийг хэрхэн тооцох вэ?
Хамсарсан зардал/ нийт хамсарсан бүтээгдэхүүний тоо
4
Дараахаас аль нь нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт вэ?
Бараа материалын зарцуулалтын өртөг тооцох аргыг өөрчлөх
5
Банкны тохируулгын тайланд банкны үлдэгдэл дээр тохируулагдах зүйлийг сонгоно уу.
Замд яваа хадгаламж
6
100% урамшууллын системийн үед стандарт үйлдвэрлэл нь гүйцэтгэлээс их бол цалинг бодохдоо:
Ажилласан цаг*нэг цагийн хөлс
7
Дараахаас аль нь ялгаварт зардалд хамаарахгүй вэ?
Холбогдлын хүрээнээс давсан тогтмол зардал
8
Нэгдэгч компанийн үйл ажиллагааг зогсоон түүний эрх үүрэг, хариуцлагыг өөрт шилжүүлэн авч буй компанийг ямар компани гэх вэ?
Нэгтгэгч компани
9
Гадаад дахь салбар нэгжийн санхүүгийн тайланг хөрвүүлэх эргэлтийн ба эргэлтийн бус аргын үед үндсэн хөрөнгийг ямар ханшаар хөрвүүлэх вэ?
Түүхэн ханш
10
ТҮША-ын үед үйлдвэрлэлд оруулсан бүх бүтээгдэхүүнийг шалгалтанд хамруулж хэвийн хорогдол илрүүлсэн бол
Хорогдлын өртгийг гадагш шилжүүлсэн бүтээгдэхүүн болон дуусаагүй үлдсэн бүх бүтээгдэхүүнд шингээнэ.
11
Түүхий эд материалыг үйлдвэрлэлд зарцуулсан нөхцөлд үйлдэх анхан шатны баримт аль нь вэ?
Шаардах хуудас, бараа материалын зарлагын баримт
12
Гүйцэтгэлээрх хөдөлмөрийн зардал нь гүйцэтгэлд ногдох стандарт хөдөлмөрийн зардлаас их бол дараахаас аль нь зөв бэ?
Хөдөлмөрийн нийт хэлбэлзэл зохисгүй байна
13
Биет бус хөрөнгийг дотооддоо бий болгосон бол өртөгт нь:
Судалгаа ба хөгжүүлэлтийн үе шатанд гарсан нийт зардал орно.
14
Төвлөрсөн бус зохион байгуулалтын байгууллагын хяналтын аргуудад аль нь орохгүй вэ?
Ахиуц ашгийн шинжилгээ хийх
15
Хувьцаагаарх ногдол ашгийг ямар дүнгээр бүртгэх вэ?
Их хэмжээний бол хувьцааны нэрлэсэн үнээр
16
Газрын өртөгт дараахаас аль нь орох вэ?
Газрын эрхийн бичиг, бүртгэлийн хөлс
17
Санхүүгийн тайлангийн динамикийн шинжилгээний хувьд буруу хариултыг сонго.
Санхүүгийн тайлангийн босоо шинжилгээ нь санхүүгийн үзүүлэлтийн үнийн болон хувь хэмжээний өөрчлөлтийг үндэслэн дүгнэлт өгнө.
18
Дараахаас аль нь (ААНОАТ) хөрөнгийн орлого биш вэ?
Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлого
19
Түрээслүүлэгчийн түрээсийн хөрөнгийн бодит үнэ цэнэ болон түрээсийн хөрөнгийн дансны үнэ зөрүүтэй бол тухайн түрээсийг
Борлуулалт хэлбэрийн түрээс гэнэ.
20
Нэгж хувьцаанд ногдох суурь ашиг юуг илэрхийлэх вэ?
Нэгж хувьцаанд хуваарилах боломжит ногдол ашгийг
21
Бэлтгэл ажиллагааны зардал (БАЗ)-ыг хуваарилах үнийн дүнгийн арга ашиглаж байгаа тохиолдолд БАЗ-ын норм нь:
1 төгрөгийн бараа авахад хэдэн төгрөгийн БАЗ гарсныг илэрхийлнэ.
22
Аудитор аудитын хангалттай хэмжээний зохистой нотолгоо олж авсан бөгөөд тухайн буруу илэрхийллүүд нь дангаараа эсвэл нийтээрээ санхүүгийн тайлангуудад материаллаг боловч өргөн тархаагүй гэж дүгнэсэн бол:
Хязгаарлалттай дүгнэлт өгнө
23
Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлын нормыг хэрхэх тооцох вэ?
Төсөвлөсөн ҮНЗ/ төсөвлөсөн суурь
24
Тооллогоор эд юмсыг бодитойгоор оршин байгаа эсэхийг магадлахыг … горим гэнэ.
Биет шалгалт
25
Албан татвар ногдох орлогод хамааруулахгүй шууд бус орлого аль нь вэ?
Орон сууц худалдан авах, барихад зориулж ажилтанд арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүний зөрүү
26
Төсөвлөсөн шууд материалын зардлыг тооцохдоо:
Төсөвлөсөн ТЭМ-ийн худалдан авалт+ТЭМс1- ТЭМс2
27
Толгой ба охин компани хоорондын дараах ажил гүйлгээнүүдээс алийг нь ашиг, алдагдал агуулаагүй ажил гүйлгээ гэж үзэх вэ?
Хүүтэй мөнгө зээлдүүлэх
28
Жижиг мөнгөн санг нөхөн дүүргэх үед дараах журналын бичилт хийнэ.
Дт Холбогдох зардал Кт Харилцах
29
Үйлчлүүлэгчийн нягтлан бодох бүртгэлийн тогтолцоонд алдаа байснаас болоод аудиторын дүгнэлт буруу байж болох магадлалыг … гэнэ.
Уламжлалт эрсдэл
30
Үндсэн хөрөнгийн дараа үеийн зардал нь хөрөнгийн хүлээгдэж байсан өгөөжөөс давсан өгөөж бий болгосон бол:
Зардлыг хөрөнгийн өртөгт капиталжуулна.
31
Дараахаас аль нь богино хугацаат өр төлбөр биш вэ?
Найдваргүй авлагын нөөц
32
Санхүүгийн байдлыг Алтманы индексээр үнэлэхэд дараах үзүүлэлтүүдээс аль нь хамаарахгүй вэ?
Борлуулсан бүтээгдэхүүний өртөг
33
Үйлчилгээний нэгжийн зардлыг зөвхөн үйлдвэрлэлийн нэгжүүдэд хуваарилдаг арга аль нь вэ?
Шууд арга
34
Төрийн хууль үйл ажиллагааны дүрэм журмыг нарийн чанд сахин биелүүлэх нь
Зарчимч байх
35
Аудитыг хийгдэх үндэслэлээр нь хэрхэн ангилах вэ?
Ззавал хийгдэх аудит, сайн дурын аудит
36
Бараа материалыг тайлант хугацаа бүрийн эцэст ямар дүнгээр тайлагнах вэ?
Өртөг, ЦБҮЦ-ийн аль багаар нь
37
Санхүүгийн тайланд тусгагдсан зүйлсийг бүртгэлийн стандартын дагуу үнэн зөв үнэлсэн эсэхийг харуулдаг батламж мэдэгдэл нь :
Үнэлгээ
38
Байгалийн нөөцийн өртөгт орохгүй зардлыг сонгоно уу.
Удирдлагын зардал
39
Үндсэн хөрөнгийн ашиглалтын явцад гарсан засварын зардлыг ямар тохиолдолд тайлант үеийн зардлаар хүлээн зөвшөөрөх вэ?
Үндсэн хөрөнгийн өнгө үзэмжийг сайжруулсан бол
40
Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний анхдагч хэмжилт аль нь вэ?
Борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнэ
41
Ашигт ажиллагааны шинжилгээний үйл ажиллагааны ашгийн түвшинг тооцохдоо:
ҮАА/ БО*ЮО
42
Компанийн санхүүгийн тогтворжилтыг үнэлэх үзүүлэлтийг сонго.
Бие даалтын коэффициент
43
Суурь хөрөнгө нь бага үнэ цэнэтэй түрээс эсвэл богино хугацаат түрээсээс бусад түрээсийн хувьд түрээслэгчийн төлсөн анхдагч шууд зардлыг:
Ашиглах эрхтэй хөрөнгийн өртөгт капиталжуулна.
44
Нөхөрлөлд шинээр элсэж буй гишүүний эзэмших өмчийн дүн нь оруулсан хөрөнгө оруулалтаас их тохиолдолд:
Хуучин гишүүдийн өмчийн дансыг бууруулна.
45
Авлагын бичгийн дансны үнийг хэрхэн тооцдог вэ?
Нэрлэсэн үнэ+Нэрлэсэн үнэ*Нэрлэсэн хүү*эзэмшсэн хугацаа
46
Найдваргүй авлагыг тооцох балансын аргын үед найдваргүй авлагын зардлыг хэрхэн тооцох вэ?
Найдваргүй авлагын нөөцийн эцсийн үлдэгдлээс тохируулан тооцно.
47
НӨАТ ногдуулах бараа ажил үйлчилгээ аль нь биш вэ?
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын туршилтын бүтээгдэхүүн
48
Компанийн үйл ажиллагааны идэвхижилийг аль тохиолдолд сайн гэж үзэх вэ?
Фонд өгөмж нь цэвэр хөрөнгийн өсөлтөөс их байхад
49
Борлуулахаар эзэмшиж байгаа эргэлтийн бус хөрөнгийн анхдагч хэмжилт нь:
Дансны үнэ ба борлуулалтын зардлыг хассан бодит үнэ цэнийн аль бага нь байна.
50
Байгууллагын төлбөрийн чадварын үнэлгээнд хүүний дундаж хувь хэмжээ
Их байвал эрсдэл өндөр байна.