暗記メーカー
ログイン
13-14
  • ユーザ名非公開

  • 問題数 30 • 1/5/2025

    記憶度

    完璧

    4

    覚えた

    12

    うろ覚え

    0

    苦手

    0

    未解答

    0

    アカウント登録して、解答結果を保存しよう

    問題一覧

  • 1

    1.Хялбархан шатаж авалцах,тэсрэх аюултай,химийн хортой бодис ба материалыг хаана хадгалах ёстой вэ.

    Б.Хялбархан шатаж авалцах,тэсрэх аюултай,химийн хортой бодис ба материалыг бусад байрнаас тусгаарласан тусгай агуулахад хадгалах ёстой.

  • 2

    2.Эргэлдэж байгаа голын ил хэсэг нь тал талдаа ........-ээс ихгүй байхаар бодож хагас муфтэн хамгаалалт хийх ёстой.

    В.10 мм

  • 3

    3.Үйлдвэрийн байр бүрт ямар зааврууд зайлшгүй байх ёстой вэ.

    В.Үйлдвэрийн байр бүрт тухайн албан тушаал буюу мэргэжилд зайлшгүй мөрдөх бүрэн эзэлхүүнтэй техник ашиглалт, аюулгүй ажиллагааны болон албан тушаалын зааврууд тавигдсан байх ёстой.

  • 4

    4.Газар доорх барилга байгууламж буюу нөөцлөх савны нээлхийг онгойлгохдоо аль талд нь байрлах вэ.

    Б.Салхин талд (салхины зүг нуруугаа харуулж) нь зогсож гүйцэтгэнэ.

  • 5

    5.Газар дээр ил байрлуулсан мазут нөөцлөх савны гадна талд эргэн тойрон ямар үйлчлэх тавцангууд байх ёстой вэ.

    В.Газар дээр ил байрлуулсан мазут нөөцлөх саванд дээш гарах бариултай шат байх ба орой дээрээ эргэн тойрон хашилагатай байх ёстой. Мазут нөөцлөх савнаас сорьц авах цэг, сорох байгууламж болон нээлхийнүүдэд хүрч үйлчлэх зорилгоор дулаалгын гадна талд хашилга,шат бүхий тусгай талбайтай байх ёстой.

  • 6

    6.Нөөцлөх сав доторх мазутын хамгийн бага төвшин хэд байх ёстой вэ.

    А.Мазутын төвшин нь халаагч зүрхэвчнээс дээш 50 см-ээс багагүй байх ёстой.

  • 7

    7.Бункерт засвар эхлэхийн өмнө ямар үед орохыг зөвшөөрөх вэ. А.Бункерт засвар эхлэхийн өмнө цэвэрлэгээ, үзлэг хийхдээ зуухыг шингэн ба хийн түлшинд шилжүүлсэн үед л бункерт орохыг зөвшөөрнө. Б.Бункерт нүүрс цогшиж утаа гарч байхад орохыг хориглоно. В.Бункерт засвар эхлэхийн өмнө цэвэрлэгээ, үзлэг хийхдээ зуухыг хатуу түлшинд шилжүүлсэн үед л бункерт орохыг зөвшөөрнө.

    1.АБ

  • 8

    8.Ямар үед ерөнхий наряд өгөхийг зөвшөөрөх вэ.

    Б.Засварын газар (цех, хэсэг)-ын хүмүүст тоноглолын иж бүрэн засвар хийхэд бүтэн агрегат буюу хэд хэдэн ажлын байр, дулааны шугам сүлжээний хэсгүүдэд бүхэлд нь ерөнхий наряд өгөхийг зөвшөөрнө.

  • 9

    9.Ямар ажил гүйцэтгэхэд ам шийдвэр өгөх вэ.

    А.Ажлын байр бэлтгэхэд техникийн арга хэмжээ авах шаардлагагүй ажлуудыг ам шийдвэрээр гүйцэтгэнэ.

  • 10

    10.Наряд олгогчийн хариуцах хариуцлагыг нэрлэнэ үү.

    В.Наряд олгогч нь: Уг ажлыг аюулгүй гүйцэтгэх бүх боломж, шаардлагыг тогтоож наряданд заагдсан аюулгүй арга хэмжээ нь бүрэн зөв болохыг хариуцна

  • 11

    11.Шаардлагатай таслалтууд бүрэн хийгдээгүй, алдаатай залгалт хийхээс сэргийлээгүй,юүлж хоослоогүй,бүрэн хөргөөгүй, тоноглолын салхижуулалт хийгдээгүй,илүүдэл даралт байгаа эсэхийг шалгаагүйд ажил удирдагч болон гүйцэтгэгч нарт хариуцлага хүлээх үү.

    А.Хариуцлага хүлээхгүй.

  • 12

    12.Ерөнхий наряд бичих үед “Бригадын бүрэлдэхүүн” хэсэгт юуг заасан байх ёстой вэ.

    Б.Бригад, хүмүүсийн тоог заах бөгөөд харин бригадын гишүүдийн овог нэр зэргийг завсрын нарядад заасан байна.

  • 13

    13.Бригадыг ажилд оруулсан үеэс эхлэн аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж мөрдүүлэх зорилгоор ажилд хяналт тавих ажлыг хэн хариуцах вэ.

    Б.Бригадыг ажилд оруулсан үеэс эхлэн аюулгүй ажиллагааны дүрмийг дагаж мөрдүүлэх зорилгоор ажилд хяналт тавих ажлыг ажил гүйцэтгэгч хариуцна.

  • 14

    14.Ажлын өдөр дуусгахад ямар ажлыг гүйцэтгэх вэ.

    А.Ажлын байрыг цэвэрлэж, аюулгүйн тэмдэг санамж, хаалт хашилт,түгжих байгууламжуудыг байранд нь хэвээр үлдээнэ.

  • 15

    15. ............ тэмдэглэн нарядыг хаана.

    Б.Ээлжийн хариуцлагатай этгээд нь өөрийн биеэр,удирдлагадаа байгаа хүмүүсээр ажлын байрыг шалгуулж , элдэв юмс, хүмүүс байхгүй байгааг магадлан, ажил удирдагч нарядад гарын үсэг зурсны дараа ажил бүрэн дууссан тухай он, сар, өдөр, хугацаа зааж .....

  • 16

    1.Цус тогтооход шаардлагатай зүйлүүдийг нэрлэнэ үү

    А.Цус алдаж байгаа мөчийг өргөх.Боолтны материалыг давхарлан цус алдаж байгаа шархан дээр тавьж, хуруугаараа шарханд хүргэлгүй 4-5 минут дарах хэрэгтэй

  • 17

    2.Хаалт,вентилийг хаах, нээхдээ зориулалтын тусгай хэрэгслээр гүйцэтгэх ба хөшүүрэг (царил хоолой ба бусад зүйлс) хэрэглэхийг зөвшөөрөх үү.

    Б.Хориглоно

  • 18

    3.Нөөцлөх сав доторх мазутыг .........-с дээш халаахыг зөвшөөрөхгүй

    А.90С

  • 19

    4.Бункерийн хананд нүүрс наалдаж унжсан байвал бункерт орохыг зөвшөөрөх үү

    Б.Нүүрс наалдсан төвшингөөс дээш орохыг зөвшөөрнө.Гэхдээ аврах олсыг наалдингатай талд бэхэлж уясан байх ёстой.

  • 20

    5.Цахилгаан дамжуулах утас нь хамгаалалттай буюу төмөр хоолой доогуур татагдсан байна.Зуухны галын хотлын гэрэлтүүлэг хангалтгүй байвал хэдэн В-н гэрэлтүүлэг ашиглаж болох бөгөөд хаана байрлуулах вэ.

    Б.Зуухны галын хотлын гэрэлтүүлэг хангалтгүй байвал 220В-н хүчдэлтэй прожектор ашиглахыг зөвшөөрөх ба түүнийг зуухны галын хотлын гадна ажиллагсад хүрэхээргүй газар тавина.Гэрэлтүүлэх хэрэгслийг цахилгаан техникийн мэргэжлийн ажилчид тавина.

  • 21

    6.Сэлгээний ажлын үед зүтгүүрийн хурд сумаар хажуугийн замд шилжих үед хэд байх вэ.

    Б.25 км/ц-с ихгүй

  • 22

    7.Эргэх механизмын роторын тэнцүүрэг хийхдээ ямар үед ачаа зүүж болох вэ.

    А.Роторыг эргэлдэхээс сэргийлсэн арга хэмжээ авсны дараа

  • 23

    8.Нэг ажлын байран дээр тодорхой ямар нэгэн ажлыг гүйцэтгэхэд эсвэл цахилгаан станцын дулаан-механикийн тоноглолууд болон дулааны сүлжээний нэг схемээр холбогдсон хэд хэдэн ажлын байран дээр нэг төрлийн ажлыг дэс дараатай хийж гүйцэтгэх ажилд ямар нарядын маягтаар гүйцэтгэх вэ.

    Б.Наряд

  • 24

    9.Засварын ажлыг ерөнхий нарядаар гүйцэтгэх үед завсрын наряд олгогдох ёстой.Завсрын наряд олгох эрхийг хэн эдлэх вэ.

    В.Ерөнхий нарядын ажил удирдагч

  • 25

    10.Шийдвэр нь ямар хугацаанд хүчинтэй вэ.10.Шийдвэр нь ямар хугацаанд хүчинтэй вэ.

    Г.Бүгд буруу

  • 26

    11.Ерөнхий нарядын ажилд оруулагч нь ямар албан тушаалтан байх вэ. А.Хамгийн анх ажилд оруулах зөвшөөрлийг зөвхөн цехийн ээлжийн дарга өгнө. Б.Цех (хэсэг)-н ээлжийн дарга байна. В.Ээлжийн дарга байхгүй тохиолдолд тухайн цехийн ээлжийн ахлагч ажилд оруулагч байж болно. Г.Ээлжийн дарга байхгүй тохиолдолд ээлжийн инженер ажилд оруулагч байж болно.

    2.БВ

  • 27

    12.Бригадын бүрэлдэхүүний өөрчлөлтийг нарядын ямар хариуцлагатан нарядын 2 хувь дээрх хүснэгтэд бичиж гүйцэтгэх вэ.

    А.Ажил удирдагч

  • 28

    13.Ажил удирдагч нь ямар ажил хийж гүйцэтгэсэн үед тоноглолыг туршилтын журмаар ажилд залгах вэ

    В.Ажил удирдагч нь ээлжийн хариуцлагатай хүмүүст нарядыг буцааж өгч өдөр бүрийн ажил дуусалтыг хүснэгтэд тэмдэглэл хийн, түр хугацааны хашилтууд, хориглох түгжих байгууламж, аюулгүй ажиллагааны санамж, тэмдгүүдийг авч бригадыг ажлын байрнаас гаргасан нөхцөлд засвар бүрэн дуусаагүй тоноглолыг туршилтын журмаар залгах ажлыг хийнэ.

  • 29

    14.Түр хугацаагаар ашиглагдаагүй байгаа шат ба тавцанг .................. зохино.

    В.бүрэн бүтэн байлгавал

  • 30

    15.Тоноглолыг зогсоох буюу хүчин чадлыг хязгаарлах,схем болон горимд өөрчлөлт оруулж хийх шаардлагатай автомат тохируулга, алсын удирдлага, хамгаалалт,дохиолол, хяналтын аппарат хэрэгслийг суурилуулах,авах, шалгах, засварлах ажлуудыг хийхэд нарядаар орох шаардлагатай юу.

    Б.Зөвхөн нарядаар гүйцэтгэх ажилд орно