暗記メーカー
ログイン
1. TAD 1-60-р асуулт
  • ユーザ名非公開

  • 問題数 61 • 2/16/2023

    記憶度

    完璧

    9

    覚えた

    22

    うろ覚え

    0

    苦手

    0

    未解答

    0

    アカウント登録して、解答結果を保存しよう

    問題一覧

  • 1

    Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үед аюулгүй ажиллагаа хариуцагч нь ямар үүрэгтэй вэ?

    Дээрхи бүгд.

  • 2

    Цахилгаан хангамжийн схем зураг бодит байдалтайгаа тохирч буй эсэхийг ямар хугацаанд шалгаж баталгаажуулсан байх ёстой вэ?

    2 жилд 1-ээс доошгүй удаа.

  • 3

    Цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын үед гарсан зөрчил дутагдал ямар зарчмуудаар хариуцлага ноогдуулах вэ? /2 зөв хариулт сонгоно уу/

    Цахилгаан тоног төхөөрөмжид ашиглалт үйлчилгээ биечлэн хийдэг ажилтнуудад хариуцсан хэсгийн цахилгаан төнөг төхөөрөмжид өөрийн буруугаас зөрчил гаргасан үед, мөн гарсан зөрчлийг засаж арилгах явцад буруу үйл ажиллагаа явуулсан тохиолдолд., Тоног төхөөрөмжийн засварчдад засварын ажлыг чанаргүй хийж зөрчил гаргасан тохиолдолд.

  • 4

    Ажилтан нэг бүр нь энэ дүрмийн шаардлагыг зөрчсөн зөрчил илрүүлсэн болон цахилгаан тоног төхөөрөмж, хамгаалах хэрэслийн гэмтэл согогийг ажиглаж мэдсэн тухай бүр яах ёстой вэ?

    Тухай бүр өөрийн удирдлагад буюу түүний эзгүй үед дээд шатныхаа удирдлагад шуурхай мэдээлэх үүрэгтэй.

  • 5

    Цахилгаан тоног төхөөрөмжид иж бүрэн туршилт хийх үед юуг шалгах вэ?

    Дээрхи бүгд.

  • 6

    Цахилгаан тоног төхөөрөмжид хийгдэх иж бүрэн туршилтын хугацааг заана уу?

    72 цаг.

  • 7

    Та эдгээрээс аль ангилалд хамаарах ажилтан бэ?

    Хариуцаж өгсөн цахилгаан тоног төхөөрөмжид ашиглалт, шуурхай үйлчилгээний ажил хийлгэхээр зориуд сургаж бэлтгэсэн засварын ажил хариуцсан засварын шуурхай үйлчилгээний ажилтнууд.

  • 8

    цахилгаан гүйдэлд нэрвэгдэх аюул бүхий ажил гүйцэтгэж байдаг цахилгаан техникийн бус ажилтнуудад цахилгааны аюулгүй ажиллагааны l групп олгоно.Эдгээр ажилтанд зааварчлагыг цахилгааны аюулгүй ажиллагааны lll аас доошгүй групптэй цахилгаан техникийн ажилтан өгнө.

    Зөв.

  • 9

    Их дээд сургууль, техникум, техник мэргэжлийн сургуулийн дадлага хийж буй 18 нас хүрээгүй хүмүүсийг дадлага хийлгэхдээ: /2 зөв хариултыг сонго/

    1000 В хүртэл хүчдэлтэй цахилгаан тоног төхөөрөмжид цахилгааны аюулгүй ажиллагааны lll-аас доошгүй групптэй цахилгаан техникийн ажилтны байнгын хяналтын дор байлгахыг зөвшөөрнө., 1000 В-оос дээш хүчдэлтэй цахилгаан тоног төхөөрөмжид lY-ээс доошгүй групптэй цахилгаан техникийн ажилтны байнгын хяналтын дор байлгахыг зөвшөөрнө.

  • 10

    Ээлжит шалгалтыг дараах хугацаанд авна. Үүнд: /2 зөв хариултыг сонго/

    Цахилгаан тоног төхөөрөмжийг үйлчилж ажиллуулдаг буюу тэдгээрт засвар, угсралт, тохируулга зүгшрүүлэлт болон ээлжит туршилтын ажил гүйцэтгэдэг, мөн эдгээр ажлыг зохион байгуулж шийдвэр гаргадаг хүмүүсээс жилд 1 удаа., Дээр дурьдсан ангилалд үл хамаарах удирдах ажилтан, мэргэжилтэн, мөн цахилгаан тоног төхөөрөмжид үзлэг шалгалт хийх эрх бүхий хөдөлмөр хамгааллын инженер зэрэг хүмүүсээс 3 жилд 1 удаа.

  • 11

    Ээлжит шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн хүмүүсээс дахин авах шалгалтын хугацаа:

    Сүүлчийн шалгалт авснаас хойш 2 долоо хоногоос доошгүй, нэг сараас илүүгүй.

  • 12

    Гурав дахь шалгалтаар хангалтгүй дүн үзүүлсэн ажилтанг яах ёстой вэ?

    Ажилтанг цахилгаан тоног төхөөрөмжтэй холбогдолгүй ажилд шилжүүлэх буюу гэрээнд заасан арга хэмжээг авч ажиллана.

  • 13

    Үйлдвэр, байгууллагын эрчим хүчний аж ахуйн диспетчерийн болон үйлдвэрлэл технологи, зохион байгуулалт, эдийн засгийн удирдлагын зорилтыг шийдвэрлэхийн тулд эрчим хүчний аж ахуйг удирдлагын автомат системээр тоноглосон байна.?

    Үнэн.

  • 14

    Цахилгаан аж ахуйн удирдлагын автомат систем нь дараах цогцолбор зорилтыг шийдвэрлэнэ. Үүнд:

    Дээрхи бүгд.

  • 15

    Удирдлагын автомат системийн техник хэрэгслийн иж бүрдэлд дараахи зүйлүүд орно. /2 зөв хариулт сонгоно уу/

    Мэдээллийг цуглуулах ба дамжуулах хэрэгсэл /мэдээлэл өгүүр, холбооны суваг, теле-механикийн төхөөрөмж, өгөгдөл дамжуулах хэрэгсэл гэх мэт/., Мэдээлэл боловсруулах ба дүрслэх хэрэгсэл /электрон тооцоолон бодох машин, аналог ба тоон багаж хэрэгсэл, хэвлэх төхөөрөмж зэрэг/.

  • 16

    Удирдлагын автомат системийн ашиглалтыг зохион байгуулахдаа техник хэрэгслийн иж бүрдэлийн ашиглалт үйлчилгээ, программ хангамжийн талаарх хэсэг нэгжийн эрх үүргийг хэн тодорхойлох вэ?

    Үйлдвэрийн захиргааны тушаалаар.

  • 17

    Гүйдлийн болон хүчдэлийн трансформаторын хоёрдогч хэлхээнд залгасан алсаас хэмжигчийн мэдээллүүрийн техникийн үйлчилгээ, үзлэг шалгалтыг хэн гүйцэтгэх вэ?

    Тухайн хэсгийн реле хамгаалалт, автоматик, хэмжил зүйн ашиглалт хариуцсан ажилтан гүйцэтгэнэ.

  • 18

    Удирдлагын автомат системийн техник хэрэгсэлд хийгдэх засвар үйлчилгээний ажлыг батлагдсан графикийн дагуу хийж гүйцэтгэх бөгөөд дараах журамыг батлуулсан байна.

    Тэдгээрийг засварт гаргах, техникийн үйлчилгээ, засвар хийх.

  • 19

    Диспетчерийн холбооны хэрэгсэл ба телемеханикийн системийг ажлаас гаргахдаа шуурхай захиалгын хуудас бүрдүүлсэн байна.

    Тийм.

  • 20

    Цахилгааны бүх төрлийн засварын ажлыг хийж гүйцэтгэх графикийг жилээр гаргаж цахилгааны аж ахуй хариуцагчаар батлуулсан байна.

    Үнэн.

  • 21

    Технологийн тоноглолтой шууд холбогдсон цахилгаан тоноглол, хэрэгсэлийн засварыг тухайн технологийн тоноглолын засвартай хамт нэгэн зэрэг хийвэл зохино. Эрчим хүчний зарцуулалт ихтэй тоноглолын засварыг намар өвлийн улиралд гүйцэтгэнэ.

    Тийм.

  • 22

    Цахилгаан тоноглолыг их засварт гаргахын өмнө дараах ажлыг хийсэн байна.

    Дээрхи бүгд.

  • 23

    Цахилгаан тоног төхөөрөмжид осол гарсан тохиолдолд түүний хариуцлагыг хэн хүлээх вэ?

    Дээрхи бүх ажилтнууд.

  • 24

    Цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглах явцад байгаль орчинд шууд болон шууд бусаар нөлөөлж болзошгүй бохирдсон бодис агаарт хаях, усан санд бохир ус оруулах, дуу шуугианы даралтыг намсгах, байгалийн ундрага усны хэрэглэгээг багасгах зэрэг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх буюу тэдгээрийг хязгаарлах арга хэмжээ авч байх ёстой.

    Дээрхи арга хэмжээг бүх аж ахуйн нэгж авах ёстой.

  • 25

    Хэрэглэгчийн ашиглалтад орж буй цахилгаан тоног төхөөрөмж дараахь техникийн бичиг баримттай байна. Үүнд:

    Дээрх бүгд.

  • 26

    Хэрэглэгчид түүний удирдлагаар батлуулсан үйлдвэрлэлийн алба, хэсэгт /цех, хэсэг, дэд станц, лаборатори/ байвал зохих схем зураг, зааврын жагсаалтыг ....... 1-ээс доошгүй удаа хянан үзэж байвал зохино.

    3 жилд.

  • 27

    Жагсаалтад дараах бичиг баримтыг оруулна. Үүнд:........... /Дутууг нөхөж бич./

    Үйлдвэрлэлийн алба, цех, хэсгийн хэмжээнд хийгдсэн цахилгаан хангамжийн ерөнхий бүдүүвч схем.

  • 28

    Цахилгаан хөдөлгүүр ба түүнийг хөдөлгөөнд оруулж байгаа механизм дээр тэдгээрийн эргэлтийн чиглэлийг заасан сум зурж өгсөн байна.

    Тийм.

  • 29

    Механизмыг технологийн хувьд зайлшгүй ажиллуулах шаардлагатай бөгөөд энэ нь аюулгүй ажиллагааны хувьд зөвшөөрөгдсөн онцгой хариуцлагатай механизмын цахилгаан хөдөлгүүр нь................................ байна.

    цахилгаан тэжээл түр хугацаанд тасарч хүчдэл дахин өгөгдөх үед өөрөө залгагдан ажиллах шаардлагыг хангасан байвал зохино.

  • 30

    Тоосжилттой болон чийг ихтэй байранд тавигдсан үлээлгэтэй цахилгаан хөдөлгүүрийг үйлдвэрлэсэн газрын шаардлагад нийцсэн температур бүхий .................................тоноглосон байна.

    хөргөлтийн цэвэр агаар оруулах төхөөрөмжөөр.

  • 31

    Хөргөлт хийгдэх хэсгийн дагуухь /хөдөлгүүрийн их бие, агаар дамжуулах хоолой, хавхлаг/ нягтралыг .......................шалгаж байх ёстой.

    жилд 1-ээс доошгүй удаа.

  • 32

    Цахилгаан хөдөлгүүрийг удаан хугацаагаар ашиглах шаардлагын үүднээс түүний хүчдлийг хэвийн хүчдэлийн түвшинг ямар утгад барьж ажиллуулж байвал зохих вэ ?

    110 %-иас дээшгүй, 95%-иас доошгүй.

  • 33

    Богино залгаатай ротор бүхий цахилгаан хөдөлгүүрийг ……………зөвшөөрнө.

    хүйтэн байдлаас 2 дараалан, халуун байдлаас 1 удаа залгаж ажиллуулахыг.

  • 34

    Үндсэн хамгаалалтаар хүчдэлээс тасарсан тохиолдолд үзлэг шалгалт хийж, хөндийрүүлгийн эсэргүүцлийн хяналтын хэмжилт болон хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг шалгасны дараа цахилгаан хөдөлгүүрийг дахин залгаж ажиллуулахыг зөвшөөрөх үү?

    зөвшөөрнө.

  • 35

    Онцгой хариуцлагатай механизмын цахилгаан хөдөлгүүр бэлтгэл нөөцгүй үед үндсэн хамгаалалтаар тасарсны дараа тухайн хөдөлгүүрт гадаад үзлэг хийж, үзлэгийнхээ дүнг үндэслэн ................зөвшөөрнө.

    нэг удаа дахин залгахыг.

  • 36

    Бэлтгэл нөөц хамгаалалт ажилласан тохиолдолд шалтгааныг тодорхойлох хүртэл цахилгаан хөдөлгүүрийг дахин залгаж болохуу?

    хориглоно.

  • 37

    Цахилгаан хөдөлгүүрийг дараах тохиолдолд сүлжээнээс шуурхай /аваарийн/ байдлаар тасална. Үүнд: /5 зөв хариулт сонгоно уу/

    Хүмүүс осолд орсон., Цахилгаан хөдөлгүүр, түүний ажиллагааг тохируулагч аппарат хэрэгсэл, өдөөлтийн төхөөрөмжөөс утаа буюу гал гарсан., Дамжуулгын механизм эвдэрсэн болон хэвийн бус дуу чимээ гарсан үед., Тоноглолын холхивчид доргио чичиргээ огцом ихссэн., Холхивчийн температур үйлдвэрлэсэн газрын заавраар тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс дээшилж халсан.

  • 38

    Реле хамгаалалт, автоматик, телемеханикийн төхөөрөмж, тэдгээрийн хоёрдогч хэлхээний техникийн үйлчилгээг үйлдвэр, байгууллагын ямар тушаалтай ажилтанууд гүйцэтгэх вэ?

    Реле хамгаалалт, автоматик, телемеханикийн төхөөрөмж, тэдгээрийн хоёрдогч хэлхээний техникийн үйлчилгээг үйлдвэр, байгууллагын цахилгаан лабораторийн реле хамгаалалт, автоматик, хэмжүүрийн албаны ажилтнууд гүйцэтгэнэ.

  • 39

    Хэрэглэгчийн реле хамгаалалт, автоматик, телемеханикийн төхөөрөмжид хийгдэх үзлэг үйлчилгээний ажилд мэргэжлийн байгууллагыг татан оролцуулж болох уу?

    Болно.

  • 40

    Реле хамгаалалт, автоматик, телемеханикийн төхөөрөмжийг төлөвлөсний дагуу ажилгаанаас гаргах ажлыг хэний зөвшөөрлөөр гүйцэтгэх вэ?

    Дээд шатны ажилтаны зөвшөөрлөөр.

  • 41

    Мэргэжлийн тусгай байгууллага тохируулга зүгшрүүлэлтийн ажил гүйцэтгэсэн үед реле хамгаалалт, автоматик, телемеханикийн төхөөрөмжийг хэн ашиглалтанд хүлээж авах вэ?

    Техникийн ашиглалт үйлчилгээ хийдэг ажилтан.

  • 42

    Хүлээж авсан реле хамгаалалт, автоматик, телемеханикийн төхөөрөмжийг ашиглалтад оруулахын өмнө дараах техникийн баримт бичгийг бүрдүүлж өгсөн байна. Үүнд

    Дээрх бүгд.

  • 43

    Хэрэглэгчийн ашиглаж байгаа реле хамгаалалт, автоматик, телемеханикийн төхөөрөмж нэг бүрд дараах техникийн баримт бичгийг бүрдүүлж хадгалж байх ёстой.Үүнд

    Дээрх бүгд.

  • 44

    Шуурхай үйлчилгээний ажилтны өөрчилж байдаг тавилаас бусад реле хамгаалалт, автоматик, телемеханикийн реле, аппарат хэрэгсэл, туслах төхөөрөмжийг зөвхөн .................................................... задлахыг зөвшөөрнө. / Орхигдсоныг зөв сонгоно уу/

    эдгээр төхөөрөмжид техникийн үйлчилгээ хийх эрх бүхий ажилтан.

  • 45

    Реле хамгаалалт, автоматик, телемеханикийн болон дохиололын төхөөрөмжийн шкаф, цуглуулгын панелийн нүүрэн ба ар талд, мөн удирдлагын панель, самбар дээр тэдгээрийн зориулалтыг ямар нэрээр нь тэмдэглэх вэ?

    диспетчерийн нэрлэдэг нэрээр нь.

  • 46

    Реле хамгаалалт, автоматик, телемеханикийн болон дохиололын төхөөрөмжийн шкаф, цуглуулгын панелийн аппарат хэрэгсэл дээрхи бичиглэл тэмдэглэгээг ямар нэрээр зааж бичих вэ?

    зураг схемд тусгагдсанаар нь.

  • 47

    Хавчааран цуглуулгад холбогдсон холболтын утаснууд нь схем зургийн дагуу хийгдсэн хаяг тэмдэглэгээтэй байна. Хяналтын кабелийн хаяг тэмдэглэгээг хаана хийх вэ? /2 зөв хариулт сонгоно уу/

    тэдгээрийн үзүүр салаалсан хэсэгт., кабелийг огтолцолд.

  • 48

    Реле хамгаалалт, автоматик, телемеханикийн төхөөрөмжийн цахилгаан гүйдлээр холбогдсон хоёрдогч хэлхээний газартай харьцуулсан болон цахилгаан гүйдлээр холбогдоогүй /хэмжилтийн хэлхээ, оператив гүйдлийн болон дохиололын хэлхээ/ өөр өөр зориулалтын хэлхээнүүдийн хоорондох хөндийрүүлгийн эсэргүүцэл нь холболт нэг бүрийн хувьд хэдэн Ом байх вэ?

    1 МОм-оос багагүй.

  • 49

    Реле хамгаалалт, автоматик, телемеханикийн төхөөрөмжийн цахилгаан гүйдлээр холбогдсон хоёрдогч хэлхээний газартай харьцуулсан болон цахилгаан гүйдлээр холбогдоогүй /хэмжилтийн хэлхээ, оператив гүйдлийн болон дохиололын хэлхээ/ өөр өөр зориулалтын хэлхээнүүдийн хоорондох хөндийрүүлгийн эсэргүүцэл алсын удирдлагын гаргалга дээр болон телемеханикийн төхөөрөмжийн 220 В-ын хүчдэлтэй тэжээлийн хэлхээнд хэдэн Ом байх вэ?

    10 МОм-оос багагүй.

  • 50

    Тусгай эх үүсвэрээс буюу хуваагч трансформаторыг дайран тэжээгдэж байгаа 60 В ба түүнээс доош ажлын хүчдэлээр тооцоологдсон реле хамгаалалт, автоматик ба телемеханикийн төхөөрөмжийн хоёрдогч хэлхээний хөндийрүүлгийн эсэргүүцэл нь хэдэн Ом байх вэ?

    0,5 МОм-оос багагүй.

  • 51

    Реле хамгаалалт, автоматик ба телемеханикийн хэлхээ, 220 В-ын тэжээлийн хэлхээ болон алсын удирдлагын гаргалгын хэлхээний хөндийрүүлгийн эсэргүүцлийг хэдийн мегометрээр хэмжих вэ?

    1000-2500 В-ын мегометрээр хэмжинэ.

  • 52

    Реле хамгаалалт, автоматик, телемеханикийн төхөөрөмжийг шинээр залгах ба анхны ээлжит туршилт хийхдээ цахилгаан гүйдлээр холбогдсон реле хамгаалалт, автоматик, телемеханикийн хэлхээний ба холболт нэг бүрийн бусад бүх хоёрдогч хэлхээний газартай харьцуулсан хөндийрүүлэг болон цахилгаан гүйдлээр холбогдоогүй 60 В ба түүнээс доош ажлын хүчдэлээр, тооцоологдсон хэлхээнээс бусад нэг панельд байгаа хэлхээ хоорондын хөндийрүүлгийг хувьсах гүйдлийн .......ын хүчдэлээр ....... минутын турш туршина. Нөхөж бичнэ үү.

    1000В 1 минут.

  • 53

    Шуурхай үйлчилгээний ажилтан дараах ажил үүргийг гүйцэтгэнэ.

    Дээрх бүгд.

  • 54

    Алсын удирдлагатай тоног төхөөрөмжийг өөрийн шууд удирдлагад шилжүүлэх буюу өөрийн шууд удирдлагатай тоног төхөөрөмжийг алсын удирдлагад шилжүүлэх ажлыг хэний зөвшөөрлөөр гүйцэтгэх вэ? зөвхөн диспетчерийн буюу цахилгааны аж ахуй хариуцсан ажилтаны зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

    диспетчерийн буюу цахилгааны аж ахуй хариуцсан ажилтаны зөвшөөрлөөр.

  • 55

    Дүрмийн энэ бүлгийг хаана мөрдөх вэ?

    Дүрмийн энэ бүлгийг үйлдвэр, байгууллага, тэдгээрийн цех, хэсгийн дэд станцад суурилуулсан хүчлийн ба шүлтийн аккумуляторын суурин төхөөрөмжид мөрдөнө.

  • 56

    Акумуляторын төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээг аккумуляторын батарейн ашиглалтын дүрмээр сургалт хийгдсэн мэргэжилтэй ажилтан гүйцэтгэнэ.

    аккумуляторын батарейн ашиглалтын дүрмээр сургалт хийгдсэн мэргэжилтэй ажилтан.

  • 57

    Аккумуляторын батарейд үйлдвэр, байгууллагын цахилгааны аж ахуйг хариуцагчийн баталсан графикийн дагуу дараах хугацааг харгалзан үзлэг хийнэ. Үүнд:

    -Ээлжийн ажилтан үзлэгийг хоногт 1 удаа -Зориуд тусгай хүн томилж хийх үзлэгийг сард 2 удаа -Цахилгааны аж ахуй хариуцагчийн үзлэгийг сард 1 удаа.

  • 58

    Аккумуляторын төхөөрөмжид ажил үйлчилгээ хийдэг ажилтанууд ямар багажаар хангагдсан байх вэ?

    Батарейн тусгай элементийн хүчдэл, уусмалын нягт, температурыг хэмжих багажаар.

  • 59

    Дүрмийн энэ бүлэгийн хамрах хүрээг хэлнэ үү?

    Аль аль нь зөв.

  • 60

    Тоног төхөөрөмжийн технологийн параметр, ажиллагааны горимыг хянах ба цахилгаан эрчим хүчийг тооцох систем нь ………………….. хэмжилтийн хэрэгсэлээр тоноглогдсон байна.

    Улсын бүртгэл, батлагаатай.

  • 61

    Тогтоосон журмын дагуу хэмжил зүйн атестатчилал хийгдсэн боловч стандартгүй хэмжих хэрэгсэл хэрэглэхийг зөвшөөрөх үү?

    Зөвшөөрөхгүй.